Дайчдаар сонин сайхан юутай?

Аваргуудын улирлын өмнөх хяналтын тоглолт “Сан-Антонио Спүрс” багт 5 оноогоор хожигдсоноор өндөрлөлөө. Ерөнхийдөө эхний үед алдсан 44 оноо болон 9 онооны зөрүүгээ нөхөж чадсангүй. Хоёр багийнхан бүгд жигд оноо авцгаав. Нэг ч тоглогч 20+ оноо авсангүй. Клэй Томпсоны гэрээний асуудал бүрхэг, Дрэймонд Гриний гэмтэл хурдан илааршиж багийн бэлтгэлдээ оролцох боломжтой болсон хэдий ч улирлын нээлтийн тоглолтод оролцох эсэх нь тун эргэлзээтэй байна. Харин Уиггинсийн хувьд ирэх жилийн “Парис-2024” олимпийн наадамд Канад Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах, “Бүх оддын тоглолт”-д сонгогдож оролцох, улирлын төгсгөлд NBA-гийн хамгаалалтын бэлгэдлийн багт нэрлэгдэх гэсэн томоохон зорилготой гэнэ. Шинэ улирал ч юу юугүй эхэллээ дээ. Тоглолтын тойм үзэх