Клэй Томпсон ирэх зун чөлөөт агент болох магадлалтай

Дайчдын тулгын гурван чулууны нэг Клэй Томпсон энэ улирлын дараа багаасаа хамааралгүй чөлөөт агент болох магадлал өндөр байна. Ерөнхийдөө Уарриорс болон Клэй нарын гэрээний яриа, хэлэлцээрт бараг л ахиц гарсангүй. Бид ирэх зун түүнийг чөлөөт агентын зах зээлд харах л үлдлээ.