Аваргын даллагатай Э.Мөнхбаяр ирж, Апесын анхны гишүүдийн нэг Г.Цэлмэг багтаа эргэн нэгдлээ

Тоглолтоороо ч, тоглогч, дасгалжуулагч, багийн эзний нөлөөллөөрөө ч дээд лигт толгой цохидог багуудын нэг IHC Apes баг энэ өдрүүдэд бүрэлдэхүүнээ улам зузаатгасаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр лигийн сүүлийн 2 жилийн буюу хошой аварга Э. Мөнхбаяр тус багтай 3 жилийн тоглогчийн тоxиролцоо, 2 жилийн албан ёсны гэрээг xийжээ. Э. Мөнxбаяр нь уржнан жил Xасын Xүлэгүүд багаас өнгөрсөн улиралд Эрдэнэт Майнерс багаас лигийн аварга болсон, хамгаалалт довтолгоо жигд, xамгаалагч, довтлогчоос төвийн байрлал xүртэлx бүx байрлалд тоглодог олон талт шилдэг залуу тоглогч юм. Очсон багтаа аварга авдаг тэрээр APES-ыг аварга аваxад өндөр xувь нэмэр оруулах нь дамжиггүй.

 

 

Дараагийн чихэнд чимэгтэй мэдээ бол APES багийн анхны гишүүдийн нэг Г. Цэлмэг 2024-2025 оны улиралд багтаа эргэн нэгдэж,  хүчин зүтгэхээр болсон гэнэ. Талбай дээр тогтвортой тоглолтыг үзүүлэн, сэтгэл зүй сайтай тамирчин гэдгээ өнгөрөгч улиралд хангалттай харуулсан нэгэн. Байрлал голохгүй, байгаа үедээ багтаа нэмэх оноо авчирдаг ховор чанар түүнд бий.