Авъяаслаг жүжигчин Доржийн Долгорсүрэн

406579315_853352783461590_6320271049582266725_n
“Сүүдэр”, “Тууврын замд” киноны дүрүүдээрээ үзэгчдийн хэзээний танил болсон жүжигчин Д.Долгорсүрэн. Доржийн Долгорсүрэн 1958 онд Улаанбаатар хотод төржээ. 1976-1980 онд УБДС-ийн кино драмын ангийг Ардын жүжигчин С.Сарантуяа, Д.Гүрсэд нарын хамт мөр зэрэгцэн сурч төгсжээ. Дараа нь 1980-1996 он хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллах хугацаандаа олон жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн. Тэрээр сурагч байхдаа л концерт хөтөлж урлагийн гараагаа эхлүүлсэн нэгэн. Ингээд түүний бүтээсэн дүрүүдийг дурьдвал :
1973 “Өсвөр үеийнхэн” кино концертын хөтлөгч
1975 “Анхны хайрын дууль” Бүжин
1976 “Хүний төлөө” сувилагч Алимаа
1979 “Тууврын замд” Наранхишиг
1984 “Ард Аюуш” Довчингийн төрсөн эх
1986 “Сүүдэр” Цэвэл
1992 “Мөнх тэнгэрийн хүчин дор” Жамухын эхнэр
1993 “Ам цагаан хулгана” ээж
1994 “Гэнэн сэтгэл” Чимгээ
1997 “Цагаан дуганы гэгээ” Мялбогдын эх
Жүжигчин Долгорсүрэнгийн хань нь “Говийн зэрэглээ”киноны сургуулийн захирал Хашхүүд тоглосон жүжигчин Г.Эрдэнэтогтох юм. Авъяаслаг жүжигчид маань дээд сургуулийн нэг ангийн хоёр билээ. Эх сурвалж : Д.Золбаяр