Аймгийн арслан Л.Энхсаруул аатай барилдаж түрүүллээ
“Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алсын жим” ХХК, “Алтаргана констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Шивээ-Овоо” ХК, “Тэс Сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Эбэг” ХХК, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож, Увс аймгийн Давст сумын харъяат, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн харцага Э.Лхамхүү нар шалгарсан байна.
Эх сурвалж : Монголын Үндэсний Бөхийн Холбооны пэйж хуудас