Албанийн шигшээ багийн айхтар үсрэлт

Ирэх жил болох хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд оролцох 24 багаас 21-ийнх нь нэрс тодорлоо. Тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг эрхээ баталгаажуулсан топ багуудын дотор Албани Улсын шигшээ багийн нэр бичигдсэн нь олны гайхширлыг төрүүлээд байна. Гэхдээ тэд зүгээр ч нэг тоглоогүй хэсгээсээ тэргүүн байраар шалгарсан гээд бод доо. Европын аварга Чехийн багтай бөмбөг тоолж, Левагаар ахлуулсан Польшийн шигшээг гэрт нь үлдээсэн ширүүн эрс. Сүүлийн үед цөөн хүн амтай, бага газар нутагтай улсуудын шигшээ баг чамлахааргүй амжилт үзүүлдэг болоод байгаа. Улаан харууд тээр жилийн Исландын шигшээ баг шиг цахиур хагалаад хэсгээсээ торолгүй гараад ирлээ. Цааш яаж тоглохыг таашгүй.