Алтан цомын барилдаан түр завсарлаад, XII сард эхэлнэ
МҮБХ-ны Үндэсний “Pepsi АЛТАН ЦОМ”-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны сүүлийн барилдаан Улаанбаатар хотын 1-р баг болон Дорноговь аймгийн багуудын хооронд өрнөж, Дорноговь аймгийн баг 14-11 гэсэн даваагаар эхний тойргийн ялалтаа авав.
Дорноговь аймгийн багаас улсын начин Х.Оргилболд/4/, аймгийн хурц арслан Б.Баатархүү/1/, аймгийн арслан М.Бямбадорж/1/ 2-р тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга/2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/нар 14 даваа авсан бол Улаанбаатар хотын 1-р багаас улсын харцага А.Цацабшир/1/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх/2/, аймгийн арслан П.Өсөхбаатар/3/, аймгийн арслан Б.Тайван/2/, аймгийн арслан С.Цогтбаатар/3/ нар 11 даваа авч, Улаанбаатар хотын 1-р баг сэлгээгүй барилджээ. Бөхчүүд давааны мөнгөнөөс гадна ялсан баг 5.000.000 төгрөг, ялагдсан баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав. Хоёр багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж, аймгийн заан Б.Тожил нар ажиллажээ. Ийнхүү МҮБХ-ны Үндэсний “Pepsi АЛТАН ЦОМ”-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдаанууд амжилттай явагдаж өндөрлөв. 2-р шатны барилдаанууд XII сард үргэлжилнэ.