Алтан цом Хагас шигшээ барилдаан Ховд 21:4 Баянхонгор

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн 5 дах барилдаанд Ховд-Баянхонгор аймгийн багууд хоорондоо учраа таарав.Ховд аймгийн багаас улсын аварга О.Хангай 5, улсын заан Б.Пүрэвсайхан 4, улсын заан Б.Бат-Өлзий 3, аймгийн арслан Ц.Төмөрцоож 5, аймгийн арслан М.Баяржавхлан 4 нийт 21 даваа авсан бол Баянхонгор аймгийн багаас улсын харцага Н.Золбоо 2, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, аймгийн арслан Т.Баттогтох нар тус бүр 1 даваа авсан. Харин улсын начин Э.Батмагнай, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан Б.Бат-Орших нар эхний 2 тойрогт гарч барилдаагүй тул өрсөлдөгч баг нь барилдалгүй сул даваа авцгаасан. Ийнхүү Ховдын баг сэлгээгүй барилдсаар 21:4-өөр ялж, шилдэг 8 багт шалгарсан 6 дах баг болов. Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат нар ажилласан байна.