Апес багийн амттай хожил

IHC Апес 100:94 Налайх Бизон. Санаанд оромгүй, тооцоолоогүй хожигдол хүлээсэн Апесчууд дараалсан хүндхэн, бас сонирхолтой тоглолтуудаа хожлоор өндөрлүүлснээр хүснэгтийн 3-р байраа хадгалж үлдэв. Маргааш болох гол хоёр өрсөлдөгчийнх нь тулаанд хэн ялагч болохоос шалтгаалан энэ 3 багийн байрлалд өөрчлөлт орох магадлалтай. Өнөөдрийн оргил тоглолтын талаар бичээд байвал бараг зохиол болох биз. Монголын шилдэг тоглогчдын нэг  Т.Санчираар хүч сэлбэсэн Налайхчууд тоглолтын эхлэлийг тун дажгүй тавьснаар тоглолт дуусан дуустлаа хурц өрнөлтэй, уулга алдуулсан агшин олонтой, ёстой л цус цөс хөөргөсөн гайхалтай мөчүүдийг сэтгэлд үлдээж чадав. Ялангуяа тоглолтын шийдвэрлэх 4-р үе жинхэнэ алаан болсон гэхэд хилсдэхгүй. Оноо урд хойноо гарч, хурдан довтолгоо, нягт хамгаалалт, тоглогчид, дасгалжуулагчид, үзэгчдийн сэтгэл хөөрөл, эмоци дээд цэгтээ хүрсэн. Оноо тэнцүү 90:90 байхад Н.Эрдэмтөгсийн 3 онооны шидэлт нэмэлттэй болсон нь тоглолтын эргэлтийн цэг болж орхисон. За тэр Т.Мэндээгийн бөмбөг таслалт, М.Өлзий-Оршихын дамжуулалт, А.Смитийн ТОХОЛТ бол үнэхээр БЭСТ төгсгөл байлаа. Ийм л тоглолтыг үзэх гэж бид ордонд очицгоодог. Ийм л тамирчдыг, багийг босгох гэж багийн эзэд, хөрөнгө оруулагчид зүтгэдэг юм.

Тоглолтын тойм үзэх