Ардчилсан Солонгосын эмэгтэй баг дэлхийн аваргын цомыг 3 дахиа өргөлөө
Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд анхны тэмцээний аварга багаар АНУ-ын шигшээ баг тодорч байв. 11 дэх удаагийн тэмцээн өмнөд Америкийн Колумби улсад болж, БНАСАУ-ын бүсгүйчүүд хасагдах шатанд Бразил, АНУ, шигшээ тоглолтонд 2018 оны аварга Японы багийг буулган авснаар гурав дах удаагаа цом өргөв. Хожлын гоол Бичлэг үзэх
Тэд өмнө нь 2006, 2016 онуудад мөн түрүүлж байсан билээ. Ингэснээр АНУ, Герман, БНАСАУ гэсэн 3 баг гурвантаа цомыг өргөөд байна. Аваргын цомоо гардсан агшин Бичлэг үзэх
Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал :
Алтан бөмбөг Чое Ил Сон/БНАСАУ/, Мөнгөн бөмбөг Манака Мацукубо/Япон/, Хүрэл бөмбөг Алли Сентьо/АНУ/
Алтан пүүз Чое Ил Сон/БНАСАУ/, Мөнгөн пүүз Вендито/Бразаил/, Хүрэл пүүз Маяа Хижиката/Япон/