B Bowling center тун удахгүй Хан-Уул дүүрэгт, бидний мэдэх Хөүм Плазад нээгдэхийг энэхүү спортыг сонирхогч, эхлэн хичээллэгч, тоглогч тамирчид тэсэн ядан хүлээцгээж байна. Олон улсын стандартын 12 зам бүхий, бүтэн тосолгооны систем бүхий иж бүрэн төв нээгдсэнээр хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгэн гэгээлэг, спортлог орчин нийслэл хотод нэмэгдэнэ. Төвийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид боулингийн төвдөө хамт ажиллах эерэг зөв хандлагатай, тууштай ажиллах, сэргэлэн цовоо цэвэрлэгээ үйлчилгээг хашраагч, бармен базагч, заалны үйлчилгээний ажилтан сонгон шалгаруулж авахаар зэхэж байгаа юм байна. Сонирхсон хүмүүс 9992-4258 дугаарт холбогдох, эсвэл шууд төв дээр очоод уулзах боломжтой аж.
Тэд сошиал хаягтаа :
Ажил хийдэг нь танайд байна
Цалин өгдөг нь манайд байна
Нөөц боломж нь танайд байна
Нөхцөл бололцоогоор хангадаг нь манайд байна
Эдгээрийг нийлүүлбээс Монголын боулингийн спортын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулцгаах нь байнаа, бүгдээрээ гэсэн пост оруулжээ. Залуус аа. Очоод үзвэл яасан юм бэ? Өнхрүүлдэг бөмбөгтэй спортоос авах мэдрэмж ч бас гоё шүү.