Буудагчид Дортмундаас хос мөнгөн медаль авлаа
Германы Дортмунд хотноо болсон буудлагын олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү нар тус бүр мөнгөн медаль авсан сайхан мэдээгээр амралтын өдрийн өглөөг угтацгаая. Баг тамирчиддаа баяр хүргэн, дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
Оюунбатын Есүгэн урьдчилсан буудлагаас 5-р байраар шигшээ тэмцээнд шалгарсан ч мөнгөн медаль авч чадлаа.