004
Спортын сэтгүүлч Надмидцэрэнгийн Тамирын шинэ уран бүтээл “БӨХ ШИНЖ” спортын нэвтрүүлгийн эхний дугаарууд сар шинийн баярын өдрүүдэд эрхэм үзэгч, бөх сонирхогчдын хүртээл болох гэж байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр улсын харцага, бөх тайлбарлагч Т.Өсөх-Ирээдүй, бөхх судлаач, бөх тайлбарлагч О.Наранбаатар нар оролцож, Монгол үндэсний бөх, сар шинийн барилдааны үүх түүхээс хөөрөлдөнө. Та бүхэн нэвтрүүлгийн эхний дугаарыг битүүний орой 20:00 цаг болон шинийн нэгний өглөө 11:00 цагуудаас, дараагийн дугаарыг шинийн нэгний орой 20:00 цаг, шинийн хоёрны өглөө 11:00 цагуудаас TV7 Mongolia телевиз, спорт сонирхогч, залууст зориулсан www.newtime.mn вэб сайт, спортын төрөлжсөн www.youtube.com/ododstudio суваг,мөн олон дагагчтай спортын сошиал пэйжүүдээр хүлээн авч үзээрэй. Үндэсний өв соёл, Монгол бөхөө дээдлэгч “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”ХХК Altai Mongolian Grill  BESTCUP COFFEE, Khuree Lounge нэвтрүүлгийг дэмжин ажиллажээ.