Ганцхан жилд $60 сая+ цалин авч буй анхны тамирчин
Сүүлийн өдрүүдэд өрнөж байсан Стефен Көрри багаа орхиж магадгүй гэсэн шуугиан эцэст нь нэг юм дуусгавар боллоо. Төрөлх Уарриорс баг нь түүнтэй нэг жилийн $62.6 саяын гэрээний сунгалт хийв. Ингэснээр тэрээр 2026-2027 оныг дуустал багтаа үлдэнэ гэсэн үг. Мөн Америкын мэргэжлийн спортын түүхэнд нэг жилд $60 сая+ цалин авч буй анхны тамирчин болж түүхийн бас нэгэн хуудсыг нээж орхив. Галзуу шидэгчийн гайхалтай аялал хаа хүртэл үргэлжлэх бол?