Гуамын шигшээ багийн аянга Earnest Ross Jr дээд лигийн IHC Апес багт хүчин зүтгэнэ

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий хэсгийн тоглолтонд Монголын шигшээ багийн эсрэг, манай талбайд чухал үед xожлын баараггүй шидэлтүүдийг гүйцэтгэж, Монголын фанатуудын зүрхэнд шар ус хуруулж, бас биднийг ихээхэн гомдоож явсан Гуамын шигшээ багийн тоглогч Earnest Rumors Ross Jr 2024-2025 оны Үндэсний дээд лигийн шинэ улиралд дуулиан шуугиан, галзуу фэнүүд ихтэй IHC Апес багт xүчин зүтгэxээр болсон мэдээг сонордуулахад нэн таатай байна. Лигийн багуудын бүрэлдэхүүн улам л чанаржаад байгаа нь сайшаалтай. Энэ бүхэнд багийн эзэд, хөрөнгө оруулалгчдын хичээл зүтгэл хамгаас чухал юм.