Дэрэнгийн залуус амжилтаа ахиулах итгэл төгс байна

Дээд лиг. 1-р тойрог. Тоглолт-3. Хантерс 0 : 3 Дэрэн. Сүүлийн жилүүдэд яван чангарч байгаа багуудын нэг бол яах аргагүй “Дэрэн” клубын залуус. Тэд дээд лигийн мөнгө, хүрэл медалийнхаа өнгийг хувиргах, цаашлаад аваргын төлөө өрсөлдөх том зорилготойгоор гараагаа тун давгүй эхлүүлж, лигийн шинэхэн цэрэг Хантерсчуудаас хуурай хожил авч чадлаа.

 

 

Тоглолтын 23 дах минутанд талбайн төвөөс дамжуулсан чадварлаг алсын дамжуулалтыг  Т.Дөлгөөн хүлээн авч, зүүн хөлийн цохилтоор багийнхаа энэ улирлын нээлтийг гоолыг хийв. Харин тоглолтын 78 дах минут үргэлжилж байхад Б.Батмөнх хориод метрийн зайнаас боломжоо алдсангүй тоог 2:0 болгосон бол ердөө хоёрхон минутийн дараа баруун жигүүрээс даялуулж хаясан дамжуулалтыг Б.Өсөх-Ирээдүй зүтгэж мөргөсөн нь тоглолтын эцсийн үр дүнд байлаа.

 

 

Тоглолтын бүтэн бичлэг

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

 

Mongolian Premier League

Deren FC