Жастин Моссын дээгүүр тохоод байгаа энэ нөхөр хэн бэ?
Манай аваргуудын гол тоглогч болох Ж.Моссын дээгүүр тохоод энэ нөхөр чинь хэдхэн сарын өмнө Ханжоу-2022 Азийн наадмын хагас шигшээд Хятадын шигшээ багийн эсрэг 33 оноо авахдаа 76:71-ээр хожигдож явсан тоглолтонд 2 дараалж 3 онооны шидэлтээ амжилттай болгон, 76:77-оор нутаг дээр нь хожил байгуулж, улмаар аваргын төлөө Rondae Hollis-Jefferson-той хүчирхэг Йорданы шигшээ багийг 70:60-ын харьцаатай буулган авч, Филиппиний шигшээ багийг 1962 оноос хойш анх удаа Азийн наадмын аварга болгож чадсан Жастин БраунЛи юм аа. Угаасаа шал өөр түвшний тоглогч. Лигийнхээ 6 удаагийн аварга, 3 удаагийн шилдэг легонер тоглогч гээд тэндээ бол домог болсон амьтан даа. 2019 онд Филиппиний иргэншил авч 2023 оноос шигшээ багаас нь тоглож эхэлсэн. Одоо 36 нас хүрч яваа ч энэ зураг дээрх тохолт, дээрээс нь өчигдрийн тоглолтонд сэлгээнээс гараад 26 оноо, 12 самбар, талбайд +38 гэсэн үзүүлэлт үзүүлсэн бөгөөд эдгээр статистик нь бүх тоглогчдыг тэргүүлсэн байгаагаас харахад хөгшрөх яагаа ч үгүй байгааг харуулж байна.
Амбук Баярбат