Жүдочид Абу Дабигаас арван медаль ганзагалжээ

398703672_855553353182867_339301131377873277_n
Арабын нэгдсэн Эмиратын Улсын Абу Даби хотноо болсон мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 орны 1132 тамирчин өрсөлдөв. Монголын эрэгтэй 24, эмэгтэй 8 тамирчин татамид хүч сорьсноос 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль, нийт 10 хүртэж багийн дүнгээр 14-р байрт шалгарлаа. Медаль авсан тамирчдыг танилцуулбал : F4 ангиллын 78 кг Б.Болорцацрал алт, F3 57 кг Г.Оюунчимэг мөнгө, М2 60 кг Б.Энхтөр мөнгө, М4 +100 кг О.Баярхүү мөнгө, F4 +78 кг Л.Баярмаа хүрэл, F5 57 кг Ш.Адьяабаяр хүрэл, F6 -78 кг Б.Алтансувд хүрэл, М2 73 кг Ч.Баярмагнай хүрэл, М3 90 кг Л.Амаржаргал хүрэл, М5 +100 кг Б.Болдням хүрэл медаль. Мөн М1 +100 кг Б.Батзориг, М5 -100 кг Ё.Батбаяр, М6 73 кг М.Гүнтэвдорж нар тус бүр шагналт 5-р байрт шалгарсан байна.