Ихэр теннисчдийн анхны медаль

Малайз улсад зохион байгуулагдаж байгаа өсвөрийн теннисчдийн тэмцээний  8 хүртэлх насны ангилалд Монголын ихэр тамирчид болох  Т.Үлэмжтөгөлдөр, Т.Ачлалтөгөлдөр нар оролцон, хүрэл медалын эзэд боллоо. Өсвөрийн теннисчид маань хичээллээд дөнгөж 4 сар болоод олон улсын анхны тэмцээндээ оролцон, үеийнхээ тамирчдаас туршлага схуримтлуулан ,амжилт арвинтай явна. Энэ спортоор доод тал нь 2 жил хичээллэсэн хүүхдүүдтэй өдрийн 30+ хэмийн хурц наранд, эн тэнцүүхэн тоглож байгааг харахад бахархмаар. Ингээд ихэр тамирчдын сэтгэгдлийг хүргэе. “Шинэ Монгол” сургуулийн сурагч Т.Үлэмжтөгөлдөрөөс анхны хожлынх нь талаар асуухад : Хожих нь хожигдохоос их сайхан байдаг юм байна. Огшоод их гоё байна. Анхны олон улсын тэмцээнээсээ медальтай буцаад, сургуульдаа очино гэхээр нойр хүрэхгүй нь. Мөн “Шинэ Монгол” сургуулийн сурагч Т.Ачлалтөгөлдөр : Олон хоног хичээлээсээ чөлөө аваад явсан ч гэсэн амжилт гаргасандаа маш их баярлаж байна. Найзуудыгаа их санадаг. Өөр олон шинэ найзуудтайгаа цагийг хамтдаа өнгөрөөж байгаа болохоор найзуудыгаа мартчихвий гэж айж байна” гэв. Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа өсвөрийн тамирчиддаа дараа дараагийн тэмцэнд нь өндрөөс өндөр амжилт хүсье.