Магнус дөрвөн хүүг нь нэг нэгээр нь тоншоод ч санаа нь амарсангүй

467127032_3826110060986081_4733857732506048974_n
Ёроолыг нь харж байж салдаг хувхай хар архичин Магнус 5 хүү дутуу байрлалаас тэрэг морь-тэрэг олон хүүний эсрэг төгсгөлд дэлхийн №21, энэ жил 20 настай Германы шатрын нар Винсэнт Кэймэрийг шавхруу ч үлдээлгүй гудраад хаячихлаа. Ядаад Кэймэр тэнцэх ёстой биддээ тэгсэн байхгүй. Магнус 4 хүүг нь нэг нэгээр нь тоншоод ч санаа нь амарсангүй бүүр байн байтлаа 2 нүүдлийн гарцаагүй мад өрцөн байхын. Мэдээж Винсэнт Кэймэр хазгай гишгэн, хэд хэдэн алдаа гаргасан нь уйлгамжтай. Гэхдээ л өрсөлдөгчөө алдахад хүргээд, алдааг нь ЭХО аппаратаар оношилж илрүүлээд, ашиглана гэдэг тэгээд богино цаганд гэцүү ш дээ. Шатрын төгсгөлийг Магнус Карлсэн зохиосым аа. Шинэ үеийн Gen-Z нарын том төлөөлөл, хурц од Винсэнт Кэймэр миний дүүд төгсгөлийн тэхник байтугай ТӨ үсэг ч алга даа. Гэхдээ 25 мин+10 сэк рапид цагаар нанчилдаж буй тул цагт гүчтэй орсон тэрийг бас бодолцох хэрэгтэй. Магнус 7 өргөөс 6.0 оноотой чартын нэгт бичигдсээр right now 8-р тавилд бүтээлч сэтгэлгээний уурхай, илбэчин Данийл Дубовын эсрэг бас л тэрэгний төгсгөлд нэлээн давуу байрлалтай болчихсон харагдахын. Данийл Дубов хадан дунд хавчуулагдцан Халиунаа шиг л суужына даа. Магнусын есөн эрүү шүүлтийг давахнуу.  Харуул Харуул