Майкын баг тоглолтын төгсгөлөө тааруу хийснээр ялагдал хүлээв.

Шаравжамцын Энхийн-Одын “Сан Франциско Донс” баг улирлын 4 дэх тоглолтондоо 76-72-оор хожигдож, 2-2 амжилттай боллоо. Монгол Майк маань тоглолтын эхэнд, бас эхний хагасын цаг дуусахтай зэрэгцэн холын шидэлтүүдээ амжилттай болгон, 16 оноо, 3 самбар, 3 дамжуулалттайгаар тоглолтоо дуусгав. Түүний хувийн алдаа 3 болсноор 2-р хагасын эхний 10 минутанд дасгалжуулагч сэлгээнд суулгалаа. Талбайд гарах хугацаа болоход багийн ихэнх довтолгооны хувилбар Уилльямсаар дамжиж, Тодорович руу чиглэж байсан нь хожигдлын гол шалтгаан болов. Хөндлөнгөөс харахад ерөнхийдөө дасгалжуулагчийн алдаа.Тодорович шидэлтийн үзүүлэлт 0/5!  байхад түүнд зориулсан, түүний оролцоотой хувилбар зурагдаж байсан нь хачирхалтай. Дараа дараагийн тоглолтонд Ш.Энхийн-Од өөрөө бөмбөгөө барьж, довтолгооны санаачилгыг авч тогловол илүү үр дүнтэй байхаар. Багийнх нь анд Уилльямсийн ядралт ч хөндлөнгөөс илт харагдаж байлаа. Тоглолтын төгсгөлд 5 алдаа гаргаж талбайг чөлөөллөө. өнөөдртйн тоглолтыг CBS Sports суваг орон даяар дамжуулсан, үзүүштэй хандалт, хүлээлт ихтэй тоглолт байлаа. Донсчууд 5 дах тоглолт энэ сарын 23 нд талбайдаа хийж, Purdue сургуулийг хүлээн авч тоглоно.

Ш.Энхийн-Одын гайхалтай дамжуулалт  Бичлэг үзэх