FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын оюутны шигшээ баг тэмцээний хагас шигшээ тоглолтонд Тайваний багтай тоглов. Эхний үеийн тоглолт 20:24, дараагийн үеүдэд 34:40, 49:57 гээд эсрэг баг онооны зөрүүг үе бүрт холдуулсаар 62:75 онооны харьцаатай манай баг ялагдал хүлээснээр Хонгконгийн багтай хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Хоёр баг тэмцээний “В” хэсгийн тоглолтонд таарч манайхан 75:56 гэсэн оноогоор хожиж байсан юм. Хагас шигшээгийн нөгөө тоглолтонд БНСУ-ын баг 85:76 хожиж, аваргын төлөө Тайваний багтай тоглохоор боллоо.

Тоглолтын тойм :
Эхний хагасын тоглолт   Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Сүүлийн хагасын тоглолт   Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Хүрэл медалийн тоглолт. Монгол-Хонгконг. Багууд бие халаалтандаа гарчээ.  Бичлэг үзэх
Бэлтгэлийн үеийн гэрэл зургаас

 

Монголын багийн бүрэлдэхүүн :
Манай баг хэвлэлийн хуудаснаа…