Монголын жүдоч Л.Сосорбарам Абу Дабид үзүүрлэлээ

-11102024-1728658482-178098666-11_10-AbuDhabiGS--67-172864673-1728646730

Бөхийн жүдо бөхийн барилдааны дэлхийн цуврал тэмцээний нэг Абу Дабигийн их дуулга Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдаж, манай хоёр жүдоч оролцсоноос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль авав. Тэрээр Бразилын Аманда Лима, Унгарын Роза Гертяс нарыг тус тус ялан, шигшээд шалгаран, АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Бишрэлтийн Хорлоодойд ялагджээ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медалийн төлөө Тажикстаны Обид Жебовт ялагдаж V байрт шалгарсан байна.