Монголын мастерууд завсаргүй эхний байруудыг эзлэв

Монголын шатрын түүхэнд, манай улсад анх удаагаа зохион байгуулагдсан ахмадын 13 дах удаагийн АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН амжилттай өндөрлөлөө.  Тэмцээний шагналтнуудыг ангилал тус бүрээр танилцуулъя. Эрэгтэй 50+ насны нээлттэй ангилал :
1.Улсын 8 удаагийн аварга, МУГТ, их мастер Базарын ХАТАНБААТАР 2.Дэд мастер Дүүдэйн ХҮРЭЛБААТАР/IM буюу ОУМастер цолны болзол хангав/3.Спортын мастер Ишдагвын ГАНБААТАР/ФИДЕ мастер цолыг шууд биелүүлэв/4.Казакстаны тамирчин Олег Головчук 5.ФИДЕ мастер Балганы БАЯРМАНДАХ 6.ФИДЕ мастер Нямаагийн ТӨВСАНАА
Эмэгтэй 50+ насны ангилал :
1.Казакстаны шатарчин WIM Алфия Туребаева/эмэгтэй Их мастерын 1 норм биелүүлэв/2.Казакстаны тамирчин Ирина Буланова/WIM буюу эмэгтэй ОУМастер цолны болзол хангав/3.Спортын мастер Гэндэнжамцын БАЯРМАА
65+ насны нээлттэй ангилал :
1.ОХУ-ын шатарчин IM Евгений Калегин/GM буюу Их мастер цолны 1 норм биелүүлэв/2.Казакстаны тамирчин IM Владислав Насыбуллин 3.ФИДЕ мастер Чүлтэмжамцын ХҮРЭЛБААТАР 4.ОХУ-ын тамирчин, их мастер Александр Фоминых 5.ОХУ-ын шатарчин, FM Борис Фурман 6.Филиппиний тамирчин IM Ефрен Багамасбад
Эмэгтэй 65+ насны ангилал :
1.ОХУ-ын шатарчин, их мастер Галина Струтинская 2.ОХУ-ын тамирчин ТатъянаИванова/WIM буюу эмэгтэй ОУМастер цолны болзол хангав/3.ОУХМ Намжилжавын ЭНХНАСАН/WFM буюу эмэгтэй ФИДЕ мастерын цол хангав/
Тэмцээний гэрэл зургаас
456284840_897128079112812_8573668545776321898_n
456284840_897128079112812_8573668545776321898_n
Тивийн аваргын тэмцээний хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Филиппин Улсын хүндэт консул С.Энхзул гар оролцлоо. оролцон шагнал гардууллаа. Ийнхүү МШХ 69 жилийн түүхэндээ анх удаа ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, дэлхийн цолтонгуудыг нэг тэмцээнээс олноор төрүүлж чадав. Тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг-БТСУХ болон Resort World Terelj зочид буудал, Gerege Systems мөн Geely – Tavan Bogd Motors зэрэг байгууллага, дэмжин ажилласан байна.