428395574_2672488282899268_8822382714694932794_n
Германы Хайделберг хотноо пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор 7 тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхажавын Туруунаа хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлэв. Л.Туруунаа нь пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны жүдоч бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан манай шилдэг тамирчин юм. Бусад тамирчдын хувьд 73 кг-ын жинд спортын мастер Г. Чулуунсүх V байр, -90 кг-д ОУХМ Б. Баттөгс VII байр, +90 кг-ийн жинд ОУХМ Д. Ганбат V байрт тус тус шалгарчээ.