Монголын тамирчин Ч.Ганзориг Дакар раллид уралдаж эхлэв

FB_IMG_1704538850873

Манай тамирчин мотоспортын мастер Чулууны Ганзориг “Дакар-2024” раллигийн эхний гараанаас уралдаанаа эхлүүлсэн сайхан мэдээг та бүхэндээ дуулгая.   Бичлэг үзэх   Тэрээр ийнхүү Abu Dhabi Desert Challenge, Rallye du Maroc, Dakar Rally гэсэн дэлхийн хэмжээний ралли рэйдын цуврал уралдааны гуравт нь оролцсон Монголын анхны мотоспортын тамирчин болж түүхэнд үлдлээ. 1-р гараа орон нутгийн цагаар өглөөний 07:45 цагт эхэлсэн бөгөөд Al Ula-Al Henakiyah хүртэл 414 км-т цаг тооцон уралдана. Өчигдөр болсон байрлал тогтоох прологи гараанд Honda багийн Испани нисгэгч Тоша Шарейна бүхнээс хурдан байж, 27 км замыг 17 минут 35,3 секундын хурдтайгаар туулжээ. Түүний араас 12.1 секунд хоцорсон Gas Gas-н Австралийн Чаки хочит Даниэл Сандерс, 19.1 секундийн дараа Hero багийн Ботсвана уралдагч инээмтгий Росс Бранч нар оржээ. Эх орноо төлөөлөн цор ганцаар өрсөлдөж байгаа тамирчин Ч.Ганзоригийн хувьд тэргүүлэгчээс 12 минут 12.1 секундийн алдагдалтайгаар нийт 132 нисгэгчээс 99-р байранд хурдалжээ. Ганц дайчин ганцаардахгүй. Тамирчиндаа амжилт хүсье.

Эх сурвалж : D0 Rally raid/Фэйсбүүк/