Монголын тамирчин Э.Даваахүү хошой мөнгөн медалийн эзэн болов

Германы Дортмунд хотод үргэлжилж байгаа олон улсын тэмцээний 25 м-ийн хурдан буудлагын төрөлд Египтийн буудагч Омар Абдел Хади түрүүлэн, ОУХМ Э.Даваахүү мөнгөн медаль хүртэж, Азербайжаны Руслан Лунев хүрэл дээр буужээ. Энэ нь манай тамирчны энэхүү тэмцээнээс авсан хоёр дох мөнгөн медаль юм.