Монголын теннисчид эхний хожлоо авав
Дэлхийн аварга шалгаруулах “Davis Cup” тэмцээний Ази тивийн 5-р хэсгийн тоглолтууд Бахрейн Улсын Иса Таун хотноо эхэлж, Монголын баг олон улсын теннисний холбооны эрэмбээр 144-р байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд тус тэмцээнд нийт 13 улс оролцож байна. Оролцож буй улсуудын эрэмбэ : 1.Бахрейн 2.Бангладеш 3.Бутан 4.Бруней Дурассалам 5.Лаос 6.Макао 7.Мальдив 8.Монгол 9.Мьянмар 10.Непал 11.Катар 12.Тажикстан 13. Йемен. Тэмцээнд түрүүлсэн, үзүүрлэсэн эхний 2 улс дээшээ 4-р хэсэг рүү дэвших юм. Манай залуус хэсгийн эхний тоглолтоо Мальдивтай хийж, 2:1-ийн харьцаатай ялав. Ганцаарчилсан Ундрах Пүрэвдорж/Daoud Shaheeb 6:3, 6:3 Бадрах Мөнхбааатар/Abdulla Faaih Fazeel 6:2, 6:2 харьцаатайгаар тус тус хожсон бол хосын тоглолтонд Ундрах Пүрэвдорж/Сономпунцаг Энхжаргал-Abdulla Faaih Fazeel/Daoud Shaheeb 6:7, 1:6 гэсэн оноогоор хожигдлоо. Дараагийн тойрогт Бангладеш Улсын багтай С группын тэргүүн байрын төлөөх маш чухал тоглолтоо хийнэ.
Sain bailaa