Монголын холбон тоглогч Мягмарсүрэнгийн Өлзий-Орших анхаарлын төвд байна

428615472_411946958010877_6116476190251581470_n

Монголын шигшээ баг “Азийн цом-2025” тэмцээний үндсэн хэсэгт орохын төлөөх сонгон шалгаруулалтын эхний тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай талбайд нь хийнэ. ОУСБХ/ФИБА/-оос шилдэг 24 багийн өнөө цагийн өнгө төрх, түүчээ болсон 24 хүртэлх насны шилдгийн шилдэг 24 тоглогчийг онцолжээ. Манай улсын шигшээ багаас мэдээж холбон тоглогч Мягмарсүрэнгийн Өлзий-Оршихыг нэрлэснийг дуулгахад нэн таатай байна. Түүний тухай “Монголын шигшээ багийн төлөөх урьдчилсан шатны тоглолтуудад нэг тоглолтод 9,3 оноо, 2,4 самбар, 3,3 оновчтой дамжуулалт дунджилсан залуу бууч. Энэ тэмцээн авъяаслаг тамирчны анхных нь биш. Нээлтийн цонхонд та бүхний анхаарлыг яах аргагүй татах тоглогч. Тэр үнэхээр энэ улиралд сайн байж, дотоодын лигийнхээ MVP шагналыг зүгээр нэг  хүртээгүй. Үндэсний дээд лигийн IHC Apes багт 24 тоглолтод оролцохдоо 15.3 оноо, 3.2 самбар, 5.6 оновчтой дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт дунджилсан” гэжээ. Үндэсний шигшээ багийн залуустаа амжилт хүсье. Бид тултал дэмжицгээнэ. Хичээгээрэй залуус аа.

Эх сурвалж : https://bit.ly/24-under-24