Монголын хөл бөмбөгч Словакын дээд лигт хожлын гоол оруулав

Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганбаяр Ganbold Ganbayar Словакын дээд лигт анхны гоолоо оруулжээ. Оруулах оруулахдаа шүүгчийн мэдлийн цагт шүү. Комарно клубын МК Дукла Быстрица клубын талбайд зочилж тоглосон 7-р тойргийн хүндхэн тоглолт байв. Шигшээ багтайгаа Зүүн Тиморын багтай нэгийгээ үзчихээд, клубынхээ тоглолтонд оролцохоор Словак руу шууд ниссэн. Бэлтгэл дутуу, цагийн зөрүү, нойр гээд асуудлууд байсан ч тэрээр сэлгээнээс тоглоод, тоглолтын 90+2 минутанд багтаа бүхэл оноо, ялалт авчирсан гоолыг оруулжээ. Гоолоос гадна гоолын дамжуулалт өгч, шар хуудас аван, бэртэл авахаа шахсан адармаатай тоглолтын ард багаараа гарч чадсан байна. Тэд сүүлийн 5 тоглолтондоо 2 хожиж, 1 тэнцэн, 2 хожигдсон үзүүлэлттэй. https://onefootball.com/en/match/2512302