Монголын шатарчид дэлхийн шатрын олимпиадад оролцоно

Унгарын нийслэл Будапешт хотноо 14 хоногийн дараа өндөр үүдээ нээх Дэлхийн шатрын XXXXV олимпиад багийнхаа тоогоор дээд амжилтыг тогтоож, шатрын түүхэнд хамгийн олон оролцогчдыг нэгэн дээвэр дор цуглуулсан нүсэр бүрэлдэхүүн, орц найрлагатай явагдахнээ. Нээлттэй ангилалд 196 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 184 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өмнөх Ченнайн XXXXIV олимпиадын нээлттэй ангилалд 188, эмэгтэй ангилалд 162 баг тулалдаж байсныг дурдах нь зөв юм. Одоогоор Монголын эрэгтэй баг чансаагаараа 64-р байрт, эмэгтэй баг 17-р байрт эрэмбэлэгдэж байна. Багийн бүрэлдэхүүн :
ЭРЭГТЭЙ БАГ :
IM Ганзориг АМАРТҮВШИН
FM Сумьяа ЧИНГҮҮН
FM Эрдэнэ БААСАНСҮРЭН
IM Мөнхдалай АМИЛАЛ
FM Хуягцогт ИТГЭЛТ
ЭМЭГТЭЙ БАГ :
WGM Төрмөнх МӨНХЗУЛ
IM Батхуяг МӨНГӨНТУУЛ
IM Даваадэмбэрэл НОМИН-ЭРДЭНЭ
WFM Эрдэнэбаяр ХҮСЛЭН
WCM Бат-Эрдэнэ МӨНГӨНЗУЛ
Эрэгтэй багийн ахлагчаар эмэгтэй олон улсын мастэр, Ощолон улсын шатрын холбооны зааварлагч Дуламсүрэнгийн Янжиндулам, эмэгтэй багийн ахлагчаар олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Дүгэрээгийн Төрмөнх нар ажиллах юм.