Монгол Майкын баг NCAA-гийн шинэ улирлын тоглолтоо ялалтаар эхлүүлэв

465847463_122139681776334306_9017372624732649178_n

Гурван үеийн удамт Монгол сагсан бөмбөгч Цэрэнжанхарын Шаравжамцын ЭНХИЙН-ОД өнөөдөр NCAA дэх аялалаа албан ёсоор эхлүүллээ. Эхлүүлэх эхлүүлэхдээ гарааны бүрэлдэхүүнээс талбайд гаран, бас нэгэн нэн шинэ түүхийн түүчээ болов.

 

 

 

 

Utah Utes  100 : 59  Alcorn State Braves. Манай залуу тооны харьцаа 28:20 байхад холын шидэлтээ амжилттай болгосноор NCAA-гийн анхны оноогоо нэр дээрээ данслуулав.  Бичлэг үзэх Удалгүй эсрэг багийн тоглогчоос бөмбөгийг булаан, цагирагт довтлон оноог холдуулан, багийнхнаа сэргээгээд амжлаа.  Бичлэг үзэх  Тэрээр энэ тоглолтонд 10 оноо, 5 дамжуулалт, 2 самбар, 1 блок, 1 бөмбөг булаалт гэсэн үзүүлэлттэйгээр 27 минутийг талбайд үр дүнтэй өнгөрүүлэв. Монгол тамирчдын, Монгол залуусынхаа оргил өөд тэмүүлэх жимийг Ш.Энхийн-Од өөрийн хичээл зүтгэл бүхнээрээ гаргасаар явна.

 

Бүтэн тоглолт үзэх :

 

Тоглолтын өмнө ESPN аналитик Юта багийн хожих магадлалыг 98% гэж таамаглаж байсан нь ёсоор болов..

 

 

 

Юта багийн энэ оны тоглолтын хуваарь :

 

 

 

 

 

Utah Utes – Mongolian Fans

University of Utah Men’s Basketball