Монгол хүүгийн баг хол зөрүүтэй хожив
Монгол майкын багийн 18 дах тоглолт. San Francisco Dons 96:69 Portland Pilots. Өнөөдрийн тоглолтыг албан бус мэдээгээр 200 гаруй монголчууд үзжээ. Ази болон Номхон далайн арлуудын гаралтай америкчуудад хүндэтгэл үзүүлсэн уг тоглолтыг нээж, Д.Агиймаа АНУ-ын төрийн дууллыг дуулсан бол тоглолтын дундуур Бэй ареад шилдэг 100 эмэгтэй манлайлагч болсон Сан-Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн бизнэсийн танхимын эрхлэгч Э.Отгонцэцэгийг онцоллоо. Тус хот дох Монгол Улсын ерөнхий консул Б.Мөнхбаатар, мөн энд зохиогдож байгаа Бүх монголчуудын гольфын тэмцээнд урилгаар оролцож буй Монголын Гольфын Холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Ш.Энхийн-Одын аав МУГТ Ц.Шаравжамц зэрэг олон олон монголчууд нутгийн хүүгээ багтай нь дэмжлээ.
Бие халаалт болон тоглолтын хэсгээс Бичлэг үзэх
Танилцуулга Бичлэг үзэх
Майкын ганган шидэлт Бичлэг үзэх
Эх сурвалж : San Francisco Dons – Mongolian Fans