Наадмын нээлтийн ёслолыг өглөө, оройд хоёр удаа үзүүлнэ
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг өглөө, орой хоёр удаа давтан үзүүлэхээр зохион байгуулах хорооны зүгээс шийдвэрлэжээ. Үзэгч, наадамчин олон 7-р сарын 11-ний өглөө 11:00 цагаас, мөн орой 22:00 цагаас тайз, дэлгэц хослуулсан шинэлэг хувилбарыг үзэх боломжтой бөгөөд оройн нээлтийн тасалбарыг худалдаалахаар болсон байна.