459429977_990501799541291_7315179252099841665_n

Лигийн тэмцээний 3-р тойрог. Тоглолт-11. Төв Азарганууд-Хангарьд. Шигшээ багийн тоглолттой холбоотойгоор 14 хоног түр завсарласан дээд лигийн 3-р тойрог эхлэв. Тоглолт эхэлсэн чинь нэг баг нь хаалгачтайгаа нийлээд ердөө долоохон хүнтэй талбайд гараад, тэгээд тоглолт наймхан минут үргэлжлээд дуусчдаг гэж байгаа. Юу л болоод байна даа энэ чинь одоо?! Тоглолтыг телевизээр шууд дамжуулсан бол бүүр онигоо цаашаа болох нь ээ. Хэдэн жилийн өмнө “Андууд сити” багийн тоглогчид эзэд нь цалингаа өгөхгүй байна гээд талбайд бүрэн бүрэлдэхүүнээрээ эсэргүүцлийн суулт хийж байсан санагдана. Ингэж уртаашаа 7 хүнтэй тоглоод, 4 гоол орсны дараа нэгэнд нь хий оноо өгөөд яваад байж болох уу?! Холбоо ч, баг ч аль аль нь хариуцлагатай баймаар юм даа.

 

Khangarid FC