Оноо дутуу явсан ч онц чухал хожлоо авав
Плэй-Оффын эхний шат. Тоглолт-1. BCH Гарьд 86:79 Хасын Хүлэгүүд. Мөнхийн өрсөлдөгч аваргуудын том тэмцэл ийнхүү эхэлж байна. Тоглолтын эхний хагаст Хүлэгүүд оноогоор давамгайлж дуусгасан ч 2-р хагасыэ эхнээс Гарьдууд бага багаар оноогоо ойртуулсаар 3-р үе дуусахад 62:58 болж, 4 оноогоор илүү гарч чадав. Э.Дөлгөөн 21 оноо, 13 самбар авсны 6 нь довтолгооных! К.Лукач 20 оноо, 5 самбарын үзүүлэлттэй. Багийн ахлагч О.Эрдэнэцогт хэрэгтэй үед чухал оноонууд багтаа нэмэрлэв. Нөгөө талд Б.Билгүүн 18 оноо, Ж.Мосс 15 оноо, 3 самбар. Гэхдээ зарим тоглогчид нь алдааны асуудалд орсон нь тоглолтын үр дүнд муугаар нөлөөллөө.
Э.Дөлгөөний яриа Бичлэг үзэх
Хоёр багийн Тоглолтын тойм үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг