Отгонтэнгэр хайрхны бөхчүүд өрсөлдөгч багаа илүүрхлээ

МҮБХ-ны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх үндсэн хэсгийн эхний барилдаан Завхан- Орхон аймгуудын барилдаанаар эхэлж, Завханчууд 16:9-өөр эхний ялалтаа авлаа. Тус аймгийн багаас улсын харцага Л.Лха-Очир/3/, улсын начин Т.Дүгэрдорж/4/, аймгийн арслан А.Нармандах/3/, аймгийн арслан Д.Батбаатар/3/, аймгийн арслан Х.Болдбаатар/2/ 3-р тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн хурц арслан М.Амарсанаа/1/ нийт 16 даваа авсан бол Орхон аймгийн багаас улсын начин Ө.Батзул/3/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат/4/, аймгийн арслан Б.Уртбаяр/1/, аймгийн арслан Б.Гантөмөр/0/, аймгийн арслан Ч.Мөнхбат/0/ түүний оронд 3-р тойргоос улсын начин Б.Ганхуяг/1/ барилдаж, нийт 9 даваа авав. Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ш.Уламбаяр, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллажээ. Ялсан багийн бай 5 сая төгрөг, бөхчүүдийн давааны шагналыг ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд гардуулсан байна.