457182257_810570931269928_5562221330457082001_n
“Парис-2024” зуны паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн 6  спортын төрөлд 12 тамирчин оролцоно. Монголын тамирчид зуны паралимпын наадмын амжилтаас дурьдвал “Бээжин-2008”Д.Баатаржав алт, “Рио-2016” Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл, “Токио-2020” мөн Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн. Нийтдээ 3 спортын төрлөөр 4 медаль аваад байна. Пара тамирчид маань зуны паралимпын 7 дох наадамдаа оролцох бөгөөд “Сидней-2000” паралимпын наадмаас тэдний түүх эхэлсэн. Маргааш баг тамирчид тэмцээндээ хуваарийн дагуу оролцож эхлэх ба 15:30 цагаас усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун хамгийн түрүүн уралдааныхаа замд гарах бол таеквондо, байт харвааны тамирчид эхний өдөр цэц, ур чадвараа сорих юм. Ингээд тамирчдын танилцуулгаас толилуулъя.