ПСЖ багийн удирдлагууд К.Мбаппед шахалт үзүүлсэн үү? Аль эсвэл…

Le Parisien-ийн мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая. Сүүлийн өдрүүдэд Францын нэрд гарч яваа залуу хөл бөмбөгч Киллиан Мбаппетэй холбоотой хар бараан мэдээлэл хүчээ аваад байна.  Тэрээр ПСЖ багийн хуучин анд, одоо Германы Байер Леверкузенд зээлээр тоглож байгаа Норди Мукиелегийн санаачилснаар залуус Шведийн нийслэл рүү хамтдаа нисчээ. Очсон даруйдаа хэдэн охидын хамт хувийн үдэшлэг зохион байгуулж, энэ үеэр Мбаппе нэгэн охинтой дотносож, зочид буудал руу хамт явсан гэнэ. Маргааш нь  ч тэд харилцан мессеж бичилцсэн бөгөөд үүгээр хосууд тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон нь бололтой. Анхаарал татаж байгаа асуудал нь түүнтэй хамт хоносон охин, мөн цагдаад хүчингийн хэргийн гомдол гаргасан охин нэг хүн мөн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Өөр нэг эх сурвалж болох Cadena SER-ийн сэтгүүлч Хави Херраес энэ хэргийн ард ПСЖ багийн удирдлагууд байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд амжив. “Энэ бол ПСЖ клубын ерөнхийлөгч Нассер Аль-Хелайфигийн урхи. Тэд Мбаппе болон түүний гэр бүлийг хавчиж, хүнд хэцүү байдал руу түлхэж байна. Клубын удирдлагууд хэвлэл мэдээллийнхнийг хянаж, хэрэгт байнга хөндлөнгөөс оролцдгийг би мэднэ” хэмээн сэтгүүлч ярьжээ. К.Мбаппегийн хувьд ПСЖ клубээс урамшуулал болон дутуу олгосон цалин болох 55 сая еврог нэхэмжилсэн. Хэргийн шүүх хурал болохын өмнөхөн хүчингийн гэх хэрэг гарч ирсэн нь тохиолдлынх биш гэж хэвлэлийнхэн мэдэгдсээр. Ямартаа ч буудалд хамт хоносон бүсгүйгээ нотолж чадахгүй бол хэцүүхэн байдалд орох дүр зураг хардаж байна. Шведэд хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд 3-6 жилийн хорих ял оноодог бөгөөд хүндрүүлсэн нөхцөлд 10 хүртэл жил хоригдох тохиолдол байдаг гэх. Францын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Килиан Мбаппегийн шалгагдаж буй хэргийн талаарх шинэ мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.