Пунцагийн Сүхбат гарьдыг пуужин гэж ойлгож болно

0_X29j4985RL15ZNKU
Байхгүйд нь дурсаж, байхад нь дурлаж зэрэгцэн алхаж, зэргэлдээд амьдарч явсан эрхэм ахынхаа нөмөр нөөлгөнд олон ч эрдэмд суралцаж олон ч эрхэмтэй нөхөрлөж явлаа. Эр хүн байхын үлгэр дуурайлал болсон хүчит гарьд маань энэ цаг үед ид үеэ өнгөрөөж явсан бол төрийн наадмын түрүү, түмний наадмын манлай, олимпийн наадам гээд хүрч болох, авч болох байсан бүхий л амжилтандаа хүчээрээ туулж гараад, алдрын тавцанд нэрээ Аварга хэмээн мөнхлүүлсэн аат нэгэн бөхийн эзэгнэж явсан үеийн гэрч нь болох байлаа БИД…
Түүний нэрийг сонссон Ираны бөхчүүд төмсөг нь агшиж, бандагандаа дусааж явсан аймшигтай үе байсаан байсан. Үе удмаар нь дарж үндэс угсаагаар нь тасалж, нар үзүүлж сар харуулдаггүй насаар нь өлмийдөө сөхрүүлж явсан нэгэн үе мөн л байлаа, түүнд… Монголын СҮХБАТ гэж өнгөрсөн цагийн чөлөөт бөхийн түүхэнд өнгө нь болж, тодрон гялалзаж, дэлхийн бөх явсан тэрээр өдгөө цагт амьд сэрүүн байсан бол нэгэн жарныг элээж яваа салхины үнэр санчиганд нь шингэсэн буурал ах минь болж, бусдад заах эрдэм номоороо шинэ түүхээ бичүүлж, булгилж цалгилсан бөхийн эрдмээрээ АВАРГА болох шавиа төрүүлэх байсан буй заа…
Тодоос тод гэрэлтэх холын оддын тэндээс
ТООМ ах минь биднийг ивээж суугаа нь лавтай.
“Бээжин-1990” Азийн наадмын Монголын баг тамирчдын авсан цорын ганц алтан медалийн эзэн Пунцагийн СҮХБАТ