Дэлхийн шатрын XXXXV олимпиадын 8-р тавил өчигдөр нанчилдлаа. Надад сайн муу хоёр мэдээ байна. Муугаас нь эхэлье. Эмэгтэй шигшээ баг Армяны өмнө хүчин мөхөсдсөн бол эрэгтэй шигшээ баг өрсөлдөгчөө шүүрдлээ. Өчигдөр үнэндээ дийлсэнгүй ээ. Олимпиадын чансааны #11 Армяныг хүлээн зөвшөөрнөө6 1-р ширээнд тулалдсан Төрмөнхийн Мөнхзул гараан дээр хүү алдаад8 дамжиж нэг хүү өгөөд8 дахиад нэгийг өгсөн. Чөлөөт дээр ардаа алдаад, накат шахуулаад оноонууд алддаг шд тэрэн шиг л юм боллоо. Хичнээн эсрэг хөлийн тэмээтэй байлаа гээд 3 хүү дутуу юм чинь яалтай билээ. 4-р ширээнд наадсан Эрдэнэбаярын Хүслэн гараан дээр хазгай гишгээд, өрсөлдөгчдөө давуу тал олгосон. Гэхдээ байнаа. Армяны 4-р ширээ өчдөр үнэхээрийн сайн байна лээ. Хүн юм уу, компьютэр юм уу. Фриц программ шиг л тоглосон. 3-р ширээнд суусан Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ уг нь тэв тэнцүү тэнцээний байрлалтай байсан цаг нь унасан гэж бодоод, хожигдсон байна лээ. Батхуягийн Мөнгөнтуул хайнцсанаар 0.5 : 3.5-ын харьцаагаар цагаан тугаа өргөлөө. Туг ч барина тугалаа ч хариулна. Ганцын зэргийн хожигдолд хотойдог баячууд биш ээ. Монголчууд 1000 хониноос хорийг нь чоно идээ биз нохойн баас. Өнөөдөр Австри дээр уураа гарга, стрэссээ тайлцгаа. Өчигдрийн ялагдлыг мартаад, хотонд орсон чоно шиг үлдсэн 3 өргөө урж тасдмаар байнаа, манайхаан.
Залуучууд маань чансааны #91 Панамыг таамгийн дагуу шүүрдээд8 хогийн сав руугаа хийсэн. Ганзоригийн Амартүвшин ээлжийн амралтаа авч, Сумъяагийн Чингүүн, Эрдэнийн Баасансүрэн, Мөнхдалайн Амилал, Хуягцогтын Итгэлт нар өөрсдийн үүргээ 100% биeлүүлэв. Тэд долоо, наймдугаар тавилд хоёр дараалан ялалт байгуулснаар 70-р байрнаас 46 руу нисээд ороод ирсэн. Өнөөдөр өрсөлдөгч чангарсан. Казахстантай нэгийгээ үзэлцэн нэхий дээлээ уралцана. Казакстанчуудаар каз хийгээд идчээрэй, манайхаан, Намрын каз ч сайхан даа тийм аа.