Сар шинийн барилдааны түрүү бөх хайрцагнаасаа гарч, төрийн наадамдаа түрүүлэн, түмэн олноо баясгах зорилготой
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд 5 даван, Улсын начин цол хүртсэн Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Хатант Интернэшнл ХХК, Бөхбилэгт дэмжээний бөх Эрдэнхүүгийн МӨНХЖАРГАЛ улсын цолтнуудыг ээлж дараалан нураасаар аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлж байсан хүчтэн. Тэрээр ТАМРЫН ЦАГ Talk show нэвтрүүлгийн шинэ дугаарт уригдан оролцохдоо нэгэнт улсын цолны босгыг давсан учраас одоо элдэв зүйл бодолгүй хайрцагнаасаа гарч, төрийнхөө наадамдаа түрүүлж, түмэн олноо баясгана гэдгээ ул суурьтайхан хэлээд авчээ. Тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог сар шинийн барилдаанд түрүүлсэн бөх яалтачгүй л төрийн наадмын бөхийн манлай болдог хувь тохиол бий бий.
Нэвтрүүлэг үзэх :