Сэлэнгэ Бодонгууд дараагийн легионер тоглогчоо танилцуулав
Дээд лигийн Сэлэнгэ Бодонгууд баг нэг тоглогчоо явуулж, бас нэг төвийн тоглогч авахаар болжээ. Гэрээний хугацаа дууссан тул тамирчин Б.Амарбаясгалантай хийсэн гэрээ дуусгавар болсныг мэдэгдэв. Тэрээр багтайгаа 3 жил хамт байж, “21 аймгийн лиг-2022” тэмцээнд оролцож, дээд лигт плэй-оффт шалгаран, энэ жилийн зуны лигт хүрэл медаль авсан амжилтуудыг үзүүлжсэн билээ.
Харин дараагийн шинэ мэдээ бол дахиад нэг гадаад тоглогчийг элсүүлж байгаагаа зарлав. АНУ-ын иргэншилтэй Юсуф Мохамед гэж 208 см өндөртэй, 26 настай хүчирхэг залуу шинэ улиралд Монголын дээд лигт тоосоо өргөхөд бэлэн болжээ. Хойд Македон, Словак, Азербайжаны дээд лигүүдэд тоглож байсан гээд манайхан ч дор нь судлаад, бичээд, анализ хийгээд эхэлсэн л харагдана. Аан тийм бас Бодонгуудын Б.Бишрэлтийн бэлтгэлийн үед хийсэн айхтар тохолтын бичлэг сошиалд ид явж байна даа. Энэ жилийн лиг ч сонин хачин, халаа сэлгээ ихтэй л эхлэх бололтойдог. Бичлэг үзэх