Таеквондочид Паралимпын дэвжээнээ бэлтгэлдээ гарав
“Парис 2024” Зуны Паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцох 2 тамирчин маань олимпын тосгондоо хэдийнээ очиж, бэлтгэлээ чамбайруулсаар байна. Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ, ОУХМ Уламбаярын Сүрэнжав нартаа спортын өндөр амжилт хүсье. Маргааш эмэгтэй тамирчин эхэлж дэвжээнээ тулаанаа хийх хуваарьтай.
Ингээд та бүхэндээ энэ удаагийн паралимпын наадмын дасгалжуулагчдын багийн танилцуулгыг хүргэе.