“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС, “Увс нуур” дэвжээний бөх, улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарав. Дунд шөвгийн наймд улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн заан Ж.Хатанзоригт, цэргийн заан Х.Наранбаяр нар үлджээ. Маргааш “Монгол бөхийн өргөө”-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.
All reactions:

Баттулга, Enkhbold and 562 others