Унаганууд соёолонгийн замаар хурдлав
Үндэсний дээд лигийн 1-р тойргийн тоглолт. BCH Knights 58 : 75 Хасын Хүлэгүүд – Broncos pro basketball team Тоглолтын эхлэхийн өмнө өмнөх улиралд Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд тоглосон Гангын Билгүүн аваргын бөгжөө гардан авав. Бичлэг үзэх Хоёр багийн тоглолт байнга л бүхний анхаарлын төвд байсаар ирсэн. Өндөр оноо авалцах нь юу л бол гэсэн таамгийг ихэнх хүмүүс дэвшүүлж байсан байх. Тоглолтын эхнээс л улаанууд залуу тоглогчдоороо ирийг нь мохоогоод, хашир бурхинууд нь үе үе сэлгээгээр орж ирж, хийх ёстойгоо хийсээр байлаа. Холбон тоглогч О.Сэргэлэн, Ж.Түлберт нарын хослол ч үзэгчдээ сэргээхээ мартсангүй. Бичлэг үзэх Дээр нь Б.Барсболд, Ч.Ихбаяр нарын холын шидэлтүүд байгаа оносоор. Бичлэг үзэх Залуу тоглогч Э.Саруул-Эрдэнэ байрлалаа эзлэх, хувилбар гүйцэтгэх тал дээр дасгалжуулагчаасаа нэлээдгүй зэмлэл авч байгаа харагдсан. Хуучны Гарьдуудын тоглолт нэг л харагдахгүй, орж гарсаар. Багийн ахлагч О.Эрдэнэцогт 23 оноо, 4 самбар авч, багаа чирсэн бол Бичлэг үзэх түүнд Пенни 12, Б.Төгөлдөр 10 оноогоор дэмжлэг үзүүлсэн ч энэ нь хангалтгүй байлаа. Ингэснээр өнгөрөгч улиралд эхний 3 учраадаа хожигдож гараагаа тун тааруухан эхлүүлж байсан аваргууд шинэ улиралд 3 ялалт дараалан авч, хэрхэн зузаан бүрэлдэхүүнтэй болсноо харуулав. Уламжлалт нэрээ, дасгалжуулагчаа, багийн өмсгөлөө хүртэл сольсон цагаанууд одоогоор хожил аваагүй л явна. Тоглолтын тойм
Ч.Ихбаярын яриа Бичлэг үзэх Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг
The League – Үндэсний Дээд Лиг