Усанд сэлэгч Б.Энхтамир үндэсний дээд амжилтыг шинэчиллээ
Эрэгтэйчүүдийн 100 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд 80 тамирчин өрсөлдөж, Монголын усан спортын тамирчин ОУХМ Б.Энхтамир уг зайг 50.81 секундийн хугацаанд туулж, гараандаа 3 өрсөлдөгчөө ардаа орхин 5-р байр, нийт сэлэгчдээс 50-р байрт оров. 19 настай залуу тамирчин энэхүү амжилтаараа өөрийн эзэмшиж байсан үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоон, ур чадвар сайтай өсөх ирээдүй дүүрэн тамирчин гэдгээ харууллаа.
Гэрэл зургийг Ч.Ганбат