Хилчин клубын залуу жүдочдын бахдам амжилт

Бөхийн жүдо барилдааны Залуучуудын УАШТ-ий 2 дох өдөр холимог багийн тэмцээн явагдаж, нийт 13 баг олимпийн системээр өрсөлдсөнөөс эхний хүрэл медалийн төлөөх барилдаанд “Мон-Алтиус” ахлах сургуулийн баг Монголын Жүдо Академийн багийг 4:2-ын харьцаагаар ялсан бол хүрэл медалийн төлөөх дараагийн барилдаанд “Magic team” клуб “Боржин” клубыг буулган авч, хүрэл медалийг энгэртэй гялалзууллаа. Холимог багийн 9 дэх удаагийн УАШТ-ий аваргын төлөө “Хангарьд” баг “ Хилчин”клубын багууд өрсөлдөн, шийдвэрлэх барилдаанд “Хилчин” клубын баг илүүрхсэнээр 2024 оны аварга багаар тодров. Харин тэмцээний шилдгүүдээр эрэгтэй тамирчдаас Спортын төв сургуулийн тамирчин Ж.Энхтөр, эмэгтэйчүүдээс “Тэмүүжин” клубын тамирчин Б.Урангоо нар шалгарсан байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид дасгалжуулагч, үзэгч хөгжөөн дэмжигчид энэ жилийн тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд явагдсаныг онцоллоо.
Барилдааны бичлэгээс   Бичлэг үзэх
Шилдэг тамирчдын шагнал гардав   Бичлэг үзэх
Баг тамирчдын шагнал аа авлаа  Бичлэг үзэх
Эх сурвалж : МЖБХ-ны пэйж хуудас. Гэрэл зургийг Ч.Ганболд