Хүүхдийн паркад тухлах орчин сайжирчээ

Хүүхдийн паркийн баруун талын олон нийтийн эзэмшлийн 10.2 газарт ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусчээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн олон арван саналыг тусгаж, задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80%-ийг зүлэгжүүлсэн байна. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэгээр нэмэгдэв. Уг төслийг “Рио Тинто Монгол”ХХК санхүүжүүлжээ.