Хөл бөмбөгийн ДАШТ-2030 Гурван тивийн 6 улсад…

453482641_526214549739820_4988732579623576034_n
Хөл бөмбөгийн спорт жинхэнээсээ даяарчлагдлаа гэж хэлэхэд буруутахгүй болжээ. Анх 2002 онд Япон, БНСУ-ууд хамтран зохион байгуулах эхлэлийг тавьсан. Хоёр жилийн дараа Америк тивийн 3 улс хамтдаа энэхүү том тэмцээнийг олны хүртээл болгоно. Тэгвэл 2030 оны ДАШТ-ийг 3 тивийн 6 улсад зэрэг явуулахаар Олон Улсын Хөл бөмбөгийн Холбоо/ФИФА/ шийдвэрлэжээ. Ийнхүү Европын Испани, Португал, Африкийн Марокко, Өмнөд Америкын Аргентин, Уругвай, Парагвай улсууд эв найрамдалтайгаар алаг бөмбөгийн их баяраа аваад явах нь. Цаашдаа 5 тив бүрийн төлөөлөлд эрх олгоход гайхах зүйлгүй юм байна.